Хүний нөөцийн менежер

2022-12-30 13:34:26

Website Таван Богд Групп

Нээлтийн огноо: 2022-12-23

Хаалтын огноо: 2023-01-12

Компани: “Улаанбаатар Гурил” ХХК

Хэлтэс: Хүний нөөц, захиргааны хэлтэс

 

Бид байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган ажилладаг Монгол улсын бизнесийн салбарын манлайлагч компаниудын нэг билээ.

Ажлын байр

“Улаанбаатар Гурил” ХХК-ийн Хүний нөөц, захиргааны хэлтэст ажиллах нэг (1) Хүний нөөцийн менежер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, өрсөлдөөнд давуу байр суурь эзлэх, нөхцлийг бий болгохын тулд эерэг хандлага, гал эрмэлзэл, ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж, тогтворжуулж, хөгжүүлэх замаар хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх.

Үндсэн үүрэг

Группийн “Хүний нөөцийн бодлого”-г хэрэгжүүлэх, удирдлагыг мэдээллээр хангах
Хүний нөөцийн чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бусад үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах байгууллагын зорилгыг хангах
Сургалт хөгжлийн хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг хэмжих, тайлагнах
Залгамж халаа бэлтгэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах гэх мэт
Тавигдах шаардлага

Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага, сэтгэл судлал, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Бүх түвшний удирдлага, ажилтнуудтай нээлттэй харилцах, үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
Илтгэх ур чадвартай
Мэдээлэл цуглуулах, судалгаа шинжилгээ хийх чадвартай
Ёсзүйг чанд баримталдаг, шударга, зарчимч
Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

 

Монгол улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 25-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө 96, “Улаанбаатар Гурил”-н төв оффис

Утас: +(976) – 7575-1919

Гар утас: 99088862

Э-мэйл хаяг: ubf-hr@tavanbogd.com

 

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

 

“Таван Богд” Групп нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулж эцсийн шийдвэрийг гаргадаг болно.

You can apply to this job and others using your online resume. Click the link below to submit your online resume and email your application to this employer.